COVID-19-ийн түүхийг ДЭМБ нарийвчлан судална
"Цар тахлын гарсныг тайлбарлах үндсэн мэдээлэл үгүй хэвээр байна. "Тус бүлэг нь үндэслэлтэй бүх таамгийг иж бүрэн судлах боломжтой шинжлэх ухааны нотолгоонд нээлттэй байна" гэж эрдэмтэд мэдэгдэв" гэж AP агентлаг шинжээчдийн бүлгийн тайлангаас эш татжээ. Мөнөөх тайланд "Вирусийн гарал үүслийн талаарх улс төржсөн онолын хувилбарыг үгүйсгэхгүй" гэж тэмдэглэсэн аж. COVID-19 нь анх 2019 оны сүүлээр БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод илрэн, улмаар дэлхий даяар тархаж эхэлсэн билээ. Харин ДЭМБ 2020 оны гуравдугаар сарын 11-нд коронавирусийг "цар тахал" хэмээн зарласан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ