Босни Герцеговины ерөнхийлөгчийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авав

   "АНУ-ын Сангийн яам Босни Герцеговины ерөнхийлөгч Маринко Чаварад хориг арга хэмжээ авлаа" гэж АНУ-ын департаментын цахим хуудсанд мэдээлжээ. Босни Герцеговины бүрэлдэхүүнд багтдаг Серб улсын Эрүүл Мөн мэнд, нийгмийн халамжийн сайд Ален Серанич Вашингтоны хориг арга хэмжээний жагсаалтад орсон аж. "Тэд ардчилсан үйл явц, институцийг алдагдуулж, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж байна" хэмээн АНУ-ын Сангийн яам онцлов.           
    Гуравдугаар сарын 22-нд Босни Герцеговины Тэргүүлэгчдийн гишүүн Милорад Додик "ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахаас Босни Герцеговин татгалзлаа. Тэрчлэн Серб улсын зөвшөөрөлгүйгээр манай орон НАТО-д элсэх боломжгүй бөгөөд 2017 оноос хойш төвийг сахисан байр суурь баримталж, цэргийн эвсэлд нэгдэхээс татгалзсаар байгаа" гэж мэдэгдсэн билээ.         
      Босни Герцеговин улс нь парламентын засаглалтай ба Босни Герцеговин, Сербээс гадна Брчко дүүргээс бүрддэг юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ