Шинэ төрлийн коронавирус илрүүллээ

  Шведийн Уппсалагийн их сургуулийн вирус судлаачид тус оронд үлийн цагаан оготнуудын дунд шинэ төрлийн коронавирус тархсаныг илрүүлжээ. Энэ нь хүн төрөлхтөнд заналхийлж буй эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа аж.  Гримсе вирус гэж нэрлэсэн уг эмгэг төрүүлэгчийн талаар судлаачид Viruses сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ дэлгэрэнгүй бичсэн байна. 
Үлийн цагаан оготно Европ Эрдэмтэд 450 үлийн цагаан оготно судалсны эцэст 3,4 хувьд нь шинэ бетакоронавирусын ул мөр илэрснийг Гримсе вирус хэмээн нэрлэв. Энэхүү вирус нь мэрэгч амьтад, сарьсан багваахайн дунд түгээмэл тархаж, хүнд халдварладаг, амьсгалын замын өвчин үүсгэдэг. Цаашдын ажиглалтууд нь Гримсе вирустай холбоотой эмгэг төрүүлэгчид Европын улсуудад үлийн цагаан оготнууд дунд түгээмэл байдгийг харуулсан бөгөөд "Энэ нь муу шинж тэмдэг" хэмээн эрдэмтэд онцолжээ. Хэрэв вирус амьдрах шинэ орчин, эзэндээ амархан дасан зохицож байвал хүнд халдварлах эрсдэл их.   
Эрдэмтэд нийтлэлдээ "Гримсе вирус хүмүүсийн эрүүл мэндэд ямар аюул учруулж болзошгүйг бид хараахан тогтоогоогүй байна. Гэхдээ үлийн цагаан оготноос илэрсэн өмнөх коронавирусын талаарх бидний ажиглалт, мэдээлэлд үндэслэн, зэрлэг мэрэгчдийн дундах коронавирусын халдварыг үргэлжлүүлэн хянах бүрэн үндэслэл бий" гэж дурдсан байна. 
  Түүнчлэн хот томрохын хэрээр зэрлэг амьтад амьдрах орчноо алдаж, хүмүүстэй харьцах нь нэмэгдсээр буйг сануулав. Мөн тэд энэ нь ирээдүйд коронавирус болон бусад халдвар авах эрсдэлийг улам нэмэгдүүлж болзошгүй гэж эмээж байгаагаа нуусангүй. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ