Японы төрөлтийн хамгийн муу үзүүлэлт
Японы хүн ам зүйн байдалд хяналт тавьж эхэлснээс хойш 2021 оны төрөлт хамгийн муу үзүүлэлт нь болжээ. Үүнийг тус улсын ЭМЯ-ны судалгаа нотолсон аж. Ноднин 811 мянга орчим хүүхэд төрсөн нь 2020 оныхоос 29 мянгаар цөөн байна. Жилийн үзүүлэлт болон төрөлтийн түвшинг сөргөөр шинэчилсэн-энэ нь нэг япон эмэгтэйд 13 хүүхэд ногдож байгаа нь өнгөрсөн оныхоос 0,03 пунктээр бага юм. Одоогоор эдгээр тоон үзүүлэлт нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн доод түвшин юм.
Японы ЭМЯ-ны урьдчилсан тооцоогоор өндөр настнуудын эзлэх хувь нэмэгдэх хүчин зүйлээс шалтгаалж өдгөө 126 сая хүн амтай уг орон 2053 он гэхэд 100 сая, 2065 он гэхэд 88 сая хүн амтай болох гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ