АНУ галт зэвсгийн худалдааны тухай хуулиа чангатгана

  Галт зэвсгийн тухай хуулийг чангатгах хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хороо хэлэлцэнэ. Уг танхим зарим галт зэвсэг худалдан авах насыг 21 болгож нэмэгдүүлэхийн зэрэгцээ худалдааг нь хязгаарлаж, аюулгүй байдлыг нь дэмжсэн хууль батлахыг эрмэлзэх аж. Урьд нь 18 нас хүрсэн л бол галт зэвсэг худалдан авах эрхтэй байсан юм.                                 АНУ-ын Төлөөлөгчдийн танхим буу худалдан авагчдыг шалгах хууль тогтоомжийг аль хэдийнэ баталжээ. Тавдугаар сарын 25-нд тус улсын Техас мужийн Ювалд хотын нэгэн бага сургуульд AR-15 хагас автомат буугаар зэвсэглэсэн 18 настай залуу гал нээснээр 19 сурагч, хоёр багш амь үрэгдсэн билээ. Коронавирусийн үеэр АНУ-д зэвсгийн худалдаа огцом өссөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ