“Ирэх долоо хоногт цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх орон сууцнуудын сонгон шалгаруулалтыг зарлана“

 Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн хамрагдалттай холбоотойгоор гаргасан шийдвэрийг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан.  Тэрбээр "Ирэх хичээлийн жилд сугалаанд хамрагдахаар 34 мянга орчим хүүхэд байгаа. Үүнийг шийдэхэд хэд хэдэн шийдлийг гаргаж байна. Нэгдүгээрт, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон нийслэлийн төсвөөр энэ жил 20 цэцэрлэгт ашиглалтад орно. 3 мянган хүүхдийг хамруулах боломж бүрдэнэ.  Хоёрдугаарт, цэцэрлэг түрээсэлье гэж байгаа. Нийслэлд ачаалал ихтэй 26 хамран сургах тойрог дээр түрээслэх боломжтой. Ирэх долоо хоногт түрээсийн байруудын судалгааг авахаар нээлттэй сонгон шалгаруулалт хийнэ. Шинээр ашиглалтад орж буй орон сууцнуудын нэг давхрыг худалдаж авна. Гуравдугаарт, гэр цэцэрлэгүүдийг ашиглая гэж байгаа" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ