Францад сармагчны цэцгийн эсрэг вакцин бүтээв
"Сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх анхны вакциныг Францад бүтээлээ" хэмээн Франс Пресс агентлаг мэдээллээ. Өмнө нь тус улсын эрүүл мэндийн дээд байгууллага сармагчны цэцгээр өвдөгчидтэй харьцсан хүмүүсийг вакцинд хамруулахыг зөвлөж байв. Үүний дагуу Парист өнгөрсөн баасан гарагт хоёр хүнд вакцин хийсэн аж. Тэдний нэг болох 30 настай эр "Амьтны гаралтай цэцэг өвчнөөр өвдсөн хүнтэй гурван цагийн турш бие махбодоороо харьцсан" гэж ярьжээ. Энэ тохиолдол Францад анх илэрсэн юм. Сүүлийн үеийн мэдээллээр уг оронд сармагчны цэцэг өвчний долон тохиолдол илрээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ