Парист эмнэлгийнхэн жагсжээ
Францын нийслэл Парист эмнэлгийнхэн жагсав. Ажлын нөхцөл, эмнэлгийн боловсон хүчин дутмаг байгаагаас орон тоог цөөрүүлсэнд эгдүүцсэн эмнэлгийнхэн "Зун нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрнэ" гэж мэдэгдлээ. "Паризьен" сонинд бичсэнээр, Францын түргэн тусламжийн 120 орчим ажилтан "ноцтой хүндрэл"-тэй тулгарчээ. Тэдний тал хувь нь өвчтөн хүлээж авахдаа хэсэгчлэн хаах,илүү хатуу сонголт хийхээс өөр аргагүй болдог аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ