Шанхайд хорио цээрийн дэглэмийг буурууллаа

   БНХАУ-ын Шанхай хотод COVID-19-ийн шинэ дэгдэлтийн улмаас сар хагасын өмнө тогтоосон хорио цээрийн дэглэмийг аажмаар бууруулж байна. Учир нь илэрч буй халдварын тохиолдол өдрөөс өдөрт цөөрч байгаа юм. Даваа гарагт тус улсын өнцөг булан бүрээс дайчлагдсан эмнэлгийн багууд Шанхайгаас явж эхлэв.  Гэсэн ч олон зуун мянган оршин суугч гудамжинд гарах боломжгүй хэвээрээ.           
  Бээжинд ч мөн иймэрхүү нөхцөл байдалтай. Нийслэлийн удирдлагууд өвчин илэрсэн хорооллуудыг бүхэлд нь тусгаарлаж буй. "Амь чухал" гэсэн ангилалд хамааралгүй байгууллагын эзэд амьжиргаагаа арайхийн залгуулж байгаа гэнэ.                           
    COVID-19 БНХАУ-д гуравдугаар сард дахин  дэгджээ. Үүнийг эрдэмтэд өнөөг хүртэл мэдэгдэж буй хамгийн халдварт омог болох "үл үзэгдэх омикрон"-той холбодог.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ