Германд сармагчны цэцгээр халдварлагчид хорио цээрийн дэглэм сахина

             Сармагчны цэцгээр халдварласан хүмүүсийг 21 хоног хорио цээрийн дэглэм сахиулах болов. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Карл Лаутербах мэдэгдлээ. Тэрээр "Өнөөдөр бид холбооны мужуудын эрх баригчидтай хамтран Роберт Кохын хүрээлэнгийн зөвлөмжийг хэрэгжүүлсэн. Гол сармагчны цэцгээр халдварлагчдыг доод тал нь 21 хоног тусгаарлах ёстой" хэмээн өгүүлжээ. Бас "Халдварлагсадтай харьцсан хүмүүс өөрсдийгөө тусгаарлах шаардлагатай" гэж нэмж хэлсэн аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ