Сармагчны цэцгийн вирус шинэ тахал үүсгэх магадлал багатай
"Сармагчны цэцгийн вирус нь ижил төстэй, бусад цэцэг өвчний вирусийн адил шинэ тахал үүсгэх магадлал багатай. Энэ нь халдварын болзошгүй аюулыг үнэлж буй хэрэг" гэж Суурь болон орчуулгын анагаах ухааны холбооны судалгааны төвийн Вирус судлалын хүрээлэнгийн захирал Александр Шестопалов мэдэгдлээ. Тэрээр "Энэ өвчний вирус нь бусад цэцэг өвчнийхтэй адил маш тогтвортой байдаг. Одоо бид тусгаарлагдсан тохиолдлын тухай ярьж байгаа бөгөөд Сибирь эсвэл Вологдагийн оршин суугчдын хувьд өвчлөх магадлал тэг биш, харин сөрөг байна" хэмээн нэмж өгүүлжээ.
Мөн Африкаас бусад оронд уг өвчний тохиолдол өмнө нь гарч байсныг шинжээчид ноцтой халдварын дэгдэлтэд бүртгээгүйг онцолсон аж. Түүнийхээр цэцэг өвчний эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс халдвараас нь 100 хувь хамгаалагдсан гэнэ. Вакцин үйлдвэрлэх технологи нь нэгэнт батлагдсан тул шаардлагатай үед амархан үйлдвэрлэж болохыг А.Шестопалов нуусангүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ