BA.4 омикрон омгийн хувилбар Филиппинд илрэв

          Филиппинд SARS-CoV-2 төрлийн коронавирусын BA.4 омикрон омгийн хувилбар илэрлээ. Энэ тухай тус улсын ЭМЯ баямба гарагт мэдээлжээ. Уг халдвар Ойрхи Дорнодоос энэ сарын 4-нд ирсэн эрэгтэйгээс илэрсэн ба дөрөв хоногийн дараа ямар ч шинж тэмдэггүй түүнээс шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан аж.                                              Түүний жуулчин юм уу ажилчны аль нь болохыг ЭМЯ тодорхойлсонгүй. Үүний зэрэгцээ эрх баригчид вакцинд хамрагдаагүй иргэдийг вакцинд хамруулах, дархлаажуулалтад хамрагдсаныг нь дахин дархлаажуулахыг уриалж байна. 109 сая гаруй хүн амтай Филиппинд коронавирусын анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 30-нд илэрч, халдварлагчдын тоо 3,68 саяас давж, 60,4 мянган хүн нас бараад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ