Сармагчны цэцэг өвчний наяад тохиолдол батлагджээ
Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол Израильд бүртгэгдэв. Гадаадад томилолтоор яваад ирсэн 30 орчим насны эрэгтэй эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор биеийн байдал хөнгөн, хорио цээрийн дэглэмд байгаа аж. Мөн Голландад сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэв. Эрүүл мэнд, хүрээлэн буй орчны үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр уг өвчний халдварын тохиолдлын тоо нэмэгдэх төлөвтэй байна. Тус улсад хэд хэдэн хүн тус өвчнөөр өвдсөн байж болзошгүй гэж өмнө нь мэдээлсэн юм.
Харин Их Британийн Эрүүл мэндийн агентлаг урьд нь сармагчны цэцэг өвчнөөр өвдсөн есөн хүн байгааг мэдээлжээ. Тэгвэл Испанид энэ өвчний найман тохиолдол илрээд буй.
"Сармагчны цэцэг өвчний 80 орчим тохиолдол батлагдаж, тавиадыг тогтоохоор шалгаж байна" хэмээн ДЭМБ бямба гаргийн орой твиттер хуудастаа мэдээллээ. Мөн уг өвчин 11 оронд тархсаныг онцолсон төдийгүй "ДЭМБ болон түүний түншүүд энэ өвчний цар хүрээ, шалтгааныг тогтоохоор ажиллаж байна" хэмээн дурджээ. Сармагчны цэцэг нь "ойн хавьтал"-аар тархдаг гэнэ. Баруун Европын хэд хэдэн оронд 4-5-р сард тархсан эл вирус бусад тивд ч илрээд буй. Одоогийн байдлаар сармагчны цэцэг өвчин Австрали, АНУ, Бельги, Герман, Испани, Итали, Их Британи, Канад, Португали, Франц, Швед гэсэн 11 улсад бүртгэгдээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ