Францын Гадаад хэргийн сайдаар К.Колоннаг томилов
"Францын ГХЯ-ны шинэ тэргүүнээр хатагтай Катрин Колоннаг томиллоо" гэж Елисейн ордны ерөнхий нарийн бичгийн дарга Алексис Колер мэдэгдэв. Хатагтай Катрин Колонна 2017 оноос хойш тус яамыг тэргүүлж асан Жан-Ив Ле Дрианы орыг залгасан нь энэ. Мэргэжлийн дипломатч, улс төрч тэрбээр 2019 оны намраас Их Британид суух Францын элчин сайдаар ажиллаж байв. Мөн ГХЯ-ны түүхэн дэх хоёр дахь эмэгтэй сайд болжээ. Түүнээс өмнө 2010-2011 онд Мишель Аллио-Мари уг яамыг толгойлсон түүхтэй. Мөн Францын Сангийн яамыг Бруно Ле Мэр, Батлан хамгаалах яамыг Себастьян Лекорну, Дотоод хэргийн яамыг Жеральд Дарманин толгойлно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ