Португали дипломатчдыг ОХУ-аас хөөнө
Португали дипломатчид элчин сайдад нь холбогдох ноот бичиг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ОХУ-ын нутаг дэвсгэрээс гарахыг үүрэг болгосон гэнэ. Дашрамд дурдахад дөрөвдүгээр сарын 5-нд Португалийн эрх баригчид ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын арван ажилтанг эх орноосоо хөөх шийдвэр гаргасан нь тодорхой болсон билээ. "Оросын дипломатчдын үйл ажиллагаа үндэсний аюулгүй байдалтай зөрчилдөж байна" хэмээн Португалийн ГХЯ-наас мэдэгдсэн ба тэдэнд тус улсыг орхин явах хоёр долоо хоногийн хугацаа өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ