“Ногоон хот-Иргэний оролцоо” мод тарих арга хэмжээний нээлт өнөөдөр Налайх дүүрэгт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” мод тарих арга хэмжээний нээлт өнөөдөр Налайх дүүрэгт боллоо.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон 16 улсын Элчин сайд, Олон улсын байгууллагуудын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд оролцсон юм.
Арга хэмжээг нээж Шадар сайд хэлсэн үгэндээ “Аж үйлдвэрийн ууган голомт, олон үндэстний өлгий нутаг болсон Налайх дүүргийн иргэд та бүхэндээ Их уурхайн түүхт 100 жилийн ойн мэндийг хүргэе. Монгол Улсын нийт газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Үүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэх үндсэн зорилтыг тодорхойлон ажиллаж байна. Энэ хүрээнд 2022 онд дүүрэг бүр 1,200,000 мод тарихаар төлөвлөсөн. Монголчууд бид эрт дээр үеэс эх дэлхийгээ дээдлэн хүндэлж, мод тарих үйлсийг буянтай сайн үйлс хэмээн бэлгэшээж ирсэн ард түмэн билээ. Тиймээс Та бүхнийг мод тарих арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж, айл өрх, албан байгууллага бүр өөрийн эзэмшлийн хашаандаа мод, бут, сөөг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ариун цагаан үйлсэд гар бие, сэтгэл, зүтгэл гарган оролцохыг Улсын Их Хурал, Засгийн газрын нэрийн өмнөөс уриалж байна” гэсэн юм.
Тус арга хэмжээнд ирсэн зочид, төлөөлөгчид “Шинэ-Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 80 гаруй модыг шинээр тарьж, өнгөрсөн жил тарьсан мод, сөөгний арчилгаа, тордолтыг хийлээ. Налайхын иргэд хөдөлмөрчид тус цэцэрлэгт хүрээлэнд энэ амралтын өдрүүдэд 4800 мод тарихаар ажиллаж байна.

May be an image of 11 people, people standing and outdoors


May be an image of 8 people, people sitting, people standing and outdoors

May be an image of 6 people, people standing and outdoors

СЭТГЭГДЭЛ БИЧИХ