Дэлхийн мэдээ
- Оросын түрэмгийлэл Төвийг сахих бодлого баримтлагч Норвегийн байр суурийг эрс өөрчилж, Украинд бүх талын дэмжлэг үзүүлэхэд хүргэлээ.
- Кремль сүрдүүлсэн ч Швед, Финланд улсууд НАТО-д элсэхээр болж, Оросын Украинд дэгдээсэн дайны зорилго эсрэгээрээ биелж, Европын улс төр, цэргийн холбоотой шууд хиллэж эхэллээ.
- Оросын цэрэг Украины охид эмэгтэйчүүдээс гадна хөвгүүд эрэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэргүүд бүртгэгдсэн гэж НҮБ мэдээлжээ. Мөн насанд хүрээгүй олон охид бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмслэсэн байна.
- Цэргийнхээ дийлэнх хэсгийг Украинд илгээсэн В.Путин хүн хүчний хомсдолд орж, Сибирийн түймрийг унтраахад төрийн албан хаагчдыг дайчлахад хүрчээ. Гамшгийн бүсэд 10 гаруй хүн амиа алдаж, 1200 өрх гэр оронгүй болжээ.
- 2021 оны "Танкийн биатлон" тэмцээний аварга, Буриадын цэрэг Б.Басанов Донбасст амь үрэгджээ. Өнгөрсөн 3-р сард алагдсан түүнийг шарилыг 30 гаруй хоногийн дараа Улан-Үдэд авчирч оршуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ