МУГЖ Д.Сосорбарам руу цацсан гурилын шинжилгээний хариу гараагүй байна

Энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй" цуглаан зохион байгуулсан юм. Тус цуглааны үеэр МУГЖ Д.Сосорбарамыг үг хэлж байхад дээлтэй залуус түүн рүү гурил цацсан үйл явдал болсон билээ.Тэгвэл уг үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тухайн иргэний цацсан зүйл нь гурил эсэхийг шинжээч томилж, тогтоохоор ажиллаж байгаа ч одоогоор хариу нь гараагүй байна.
Энэ талаар МУГЖ Д.Сосорбарам "Би ямар тайлбар өгдөг юм наана чинь. Тэр шинжилгээнийх нь хариу гараад л шийднэ биз. Урьдчилж хэлж болохгүй ш дээ. Тэр шинжилгээнд өгсөн гэсэн материалын хариу гарах юм байгаа биз. Одоо нүд аргаад, загатнаад аллерги болоод байна л даа" хэмээн тайлбар өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ