Орос, Украины дайн болон олон улсад болж буй үйл явдлаас
- Дайн уршгаар дэлхийн улаан буудайн нийлүүлэлт эрс багасч, ядуу буурай орнуудад өлсгөлөнгийн аюул нүүрлэж болзошгүйг анхаарууллаа.
- Украинд цэргийн дэмжлэгээс гадна эдийн засаг, хүмүүнлэгийн тусламж шаардлагатай гэж В.Зеленський Бундестагийн даргатай уулзахдаа хэллээ.
- Конгресс Украиныг "ленд-лиз" хөтөлбөрт хамруулахыг дэмжиж, Ерөнхийлөгч Ж.Байден гарын үсэг зурлаа. Ингэснээр Украинд зэвсэг техник, эд материал, хоол хүнсний тусламж очно.
- В.Путин Зөвлөлтийн армид 1.5 сая агт морь, 300 кг алт, $100 мянган, 2.5 сая төгрөг, олон арван мянган малын мах, арьс шир, эсгий гутал, нэхий дээлнээс гадна танкийн бригад, онгоцны эскадрил босгож өгсөн Монголын ард түмнийг Ялалтын баярын үеэр ганц ч дурссангүй.
- Оросуудын Черниговт булж орхисон 200 гаруй тэсрэх бөмбөгийг олж илрүүлсэн үнэрч нохой Патрон цэргийн медаль хүртлээ. Уг нохой Могойт арлын хилчний адил Украины "билэг тэмдэг" болж алдаршжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ