БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна


Тэрээр 5 жилийн турш Өмнөд солонгос улсыг амжилттай удирдан авч явлаа.
Түүний засгийн газар мэдээж алдаатай оноотой зүйл их ч нэр төртэйгөөр албан ажлаа хүлээлгэн өгч байна.
Мүн Жэ Ин ерөнхийлөгч өнөөдөр 18:00 цагт Хөх ордоноос эхнэртэйгээ хамт алхан гарч ирж иргэдтэйгээ мэндлэн, баярласнаа илэрхийлнэ.
Маргааш өглөө 11:00 цагт Юн Сок Ёл ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсоны дараагаар Гённам аймгийн Янсан хотруу явна.
Тэрээр Гённам аймгийн Янсан хотод гэр бүлийн хамт амьдрахаар болсон юм.
Түүнийг төр барьж байх хугацаанд Солонгос улсад олон үйл явдал өрнөсөн юм. Нэгбүрчлэн дурдвал дуусахгүй байлгүй.
-Хойд Солонгостойгоо илүү ойр харилцаа тогтоов.
-Солонгос улс хөгжингүй орнуудын тоонд орж дэлхийн тэргүүлэгч улсуудын нэг болов.
-Дэлхийн нийтийг хамарсан цар тахалтай он жилүүд байв.
-Авлига хээл хахуультай хатуу тэмцэв.
-Солонгост байрны үнэ огцом өсөв.
гэх мэт улс төр, эдийн засгийн хувьд олон олон үйл явдлууд болж өнгөрлөө.
Ийнхүү түүний төр барьсан 5 жил дуусч байна.

May be an image of 15 people, people standing and outdoors

May be an image of 3 people, people standing and suit

May be an image of 1 person and standing

May be an image of 1 person, standing and indoor

СЭТГЭГДЭЛ БИЧИХ