COVID-19-өөр нэг сая хүнээ алдсан анхны улс тодров
АНУ-д COVID-19-өөр нас барагчдын тоо нэг саяас давж, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсээр байна. Энэ тухай NBC News телевиз тооцоололдоо үндэслэн мэдээлэв. Уг телевиз АНУ-д коронавирусын халдварын үр дагавраас болж нас барагсдын тоог 2020 оны хүн амын тооллогоор 1,01 сая хүн амьдарч байсан Калифорни мужийн Сан-Хосе хотын оршин суугчдын тоотой харьцуулснаа тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, тавдугаар сарын 4-ний байдлаар цар тахал гарсан цагаас хойш 993,341 хүн эл өвчнөөр нас барж, сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 325 хүн хорвоог орхисон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ