COVID-19-ийн халдварласан тохиолдол 514 сая давав

         "Мягмар гаргийн өглөөний байдлаар дэлхий даяар коронавирусын халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 514,270,436-д хүрлээ" гэж Америкийн Жонс Хопкинсын их сургууль мэдээллээ. Уг өвчний халдвар тархаж эхэлснээс хойш 6,238,328 хүн энджээ. Түүнчлэн 20 саяас олон тохиолдол бүртгэгдсэн зургаан орон байгаа аж.
 Үүнд:             1. АНУ-81,444,332 (993,999 нас баралт)               2. Энэтхэг-43,084,913 (523,889 нас баралт)                3. Бразил-30,460,997 (663,838 нас баралт)                4. Франц-28,881,384 (147,179 нас баралт)               5. Герман-24,927,339 (135,701 нас баралт)                6. Их Британи-22,214,112 (175,552 нас баралт)              
  Дэлхийн хамгийн чухал үйл явдлуудын тоон үзүүлэлтэн мэдээллээр дагнасан Worldometers сайтын мэдээлснээр, мягмар гаргийн өглөө нэг сая хүнд ногдох нас баралтын түвшин 803,5  байна. АНУ-д нэг сая хүн тутмын 3,052 нь нас  барсан бол эл үзүүлэлт Энэтхэгт 373, Бразилд 3,082, Францад 2,230, Германд 1,613, Их Британид 2,552 байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ