Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардав

330 сумын Ардчилсан намын дарга нар Дээд шүүхэд шаардлага хүргүүллээ. Тэд Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэхийг шаардав. АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.Өнөржаргал “Улс төрийн намын тухай хууль, АН-ын үндсэн дүрмийн хүрээнд бичиг баримтаа бүрдүүлж, 04 дүгээр сарын 13-нд хүргүүлсэн. Үүний дагуу намын даргыг бүртгэх шаардлагыг хүргүүлж байгаа”-гаа мэдээлэв.

 

Мөн АН-ын бүх гишүүдийн хурлыг 05 дугаар сарын 08-нд 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 186 хороонд хийж, дахин шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв. Шаардлагыг Дээд шүүхийн шүүгч бүрт хүргүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ