Терроризмыг дэмжигчдийн жагсаалтад ОХУ-ыг оруулахыг Төрийн департамент зөвшөөрөв

         Терроризмыг ивээн тэтгэдэг орнуудын жагсаалтад ОХУ-ыг оруулах боломжийг АНУ судалж байна. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдэв. "Бид үүнийг авч үзэж байна" гэж хэлсэн тэрээр Украинд болж буй үйл явдлыг харгалзан АНУ-ын эрх баригчид ийм шийдвэр гаргахад бэлэн буйг онцоллоо. Мөн "Холбогдох үндэсний хууль тогтоомжийн шалгуурууд энэ алхмыг хийх боломжтой эсэхийг хараахан хэлж чадахгүй байна. Одоогоор хуульчид энэ асуудлыг судалж байгаа" гэж Төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ