Франц ОХУ-ын үйлдлийг буруушаав

    "Франц улс ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлтийн талаарх үйлдлийг шантааж гэж үзэж байна" хэмээн Францын Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгдлээ. Ийнхүү Оросын байгалийн хийг Польш, Болгарт нийлүүлэхээ зогсоосон талаар тайлбарласан тэрээр "Бүс нутгаа эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, Оросын хийнээс өөр хувилбар олохын тулд Европын холбооны түншүүдтэй хамтран ажиллаж байна" гэж нэмж хэлжээ.               
             Өмнө нь "Газпром" Болгар, Польштой байгуулсан хий нийлүүлэх гэрээгээ бүрмөсөн зогсоосон билээ. Үүний шалтгаан нь энэ хоёр улс төлбөрөө рублиэр хийхээс татгалзсан явдал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ