Владимир Путин :Бид ямар зэвсэг ашиглах тухай бүх шийдвэрийг аль хэдийн гаргасан
Польш, Болгар улсууд хийн төлбөрөө орос рублиэр төлөхөөс татгалзсаны дараа Газпром хийн нийлүүлэлтээ зогсоосон бөгөөд энэ нь барууны хориг арга хэмжээнд нэрвэгдсэн ганхаж буй мөнгөн тэмдэгтийг дэмжих зорилгоор өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгч Владимир Путин тавьсан шаардлага юм.
Путин энэ тухай Лхагва гарагт Санкт-Петербург хотод Оросын хууль тогтоогчидтой уулзахдаа мэдэгдэв.
Путины : Бид энэ ажиллагааг эхлэхдээ хэрвээ гаднаас ямар нэг орон оролцох л юм бол бидний ажиллагаанд өртөнө гэж хатуу сануулж байсан. Та бүхний мэдэж байгаагаар зарим орнууд Украинд зэвсэг техник их хэмжээгээр нийлүүлээд зогсохгүй өөрсдийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлж ОХУ-ыг даапаалж, өдөөн хатгаж, террорист ажиллагаанууд хийж эхлээд байна. Би дахин сануулая, хоёр орны хоорондын асуудалд хошуу дүрсэн улс орнуудын зүгээс манай эх оронд дарамт үзүүлсэн, манай иргэдийн аминд заналхийлсэн тохиолдолд бид аянга мэт хурдан арга хэмжээ авна!
"Бидэнд хэн ч сайрхаж чадахгүй бүх хэрэгсэл бий. Бид тэднээр онгирохгүй, шаардлагатай бол ашиглах болно." Шаардлагатай бол бид хаана ч байхгүй идэвхитэй зэвсэгээ хэрэглэхэд бэлэн байгаа бөгөөд бид дотроо шийдвэрээ гаргасан байгаа"гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ