Э.Макроныг улаан лоолиор шидэж угтав

Францын ерөнхийлөгч Эммануэль Макроныг дөрөвдүгээр сарын 27-нд Валь-д'Уаз мужид айлчлах үеэр улаан лооль шиджээ. Уг үйл явдлын бичлэгийг BFMTV твиттер хуудастаа нийтэлсэн аж. Эл хэрэг түүнийг ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараа олны өмнө анх гарч ирэх үеэр болсон байна. Сержи хотын зах дээр иргэдтэй уулзах үеэр нь ерөнхийлөгч рүү интоор, улаан лооль шидэж эхэлсэн гэнэ. Үүний улмаас аюулгүй байдлын албаныхан Э.Макроныг шүхрээр халхалжээ.                               Францын ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон Э.Макрон хоёр дахь шатанд 58,54 хувийн санал авч ялсан бол түүний өрсөлдөгч, баруун жигүүрийн "Үндэсний холбоо" намын тэргүүн Марин Ле Пен 41,46 хувийн санал авсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ