Р.Эрдоган, В.Путин нар Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар ярилцав
Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоган, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар мягмар гарагт утсаар ярилаа. Туркийн ЕТГ-ын Харилцааны хэлтсээс мэдээлснээр, Р.Эрдоган В.Путинтай ярилцахдаа "Истанбул хотноо болсон хэлэлцээрийн үеэр гарч ирсэн ОХУ, Украины хооронд энх тайвныг тогтоох эерэг.хандлагыг хадгалах нь талуудын ашиг сонирхолд нийцнэ" гэжээ. Мөн Туркийн удирдагч гал зогсоох, хүмүүнлэгийн коридорыг үр дүнтэй болгох, дайны бүс нутгаас аюулгүй нүүлгэж шилжүүлэхийн чухлыг онцолж тэмдэглэсэн аж. "Хохирол учруулах үйл явцыг талуудын ашиг сонирхолд нийцүүлэн зогсоох ёстой" хэмээсэн Р.Эрдоган ОХУ, Украины хооронд урт хугацааны энх тайвныг тогтооход цаашид ч бодитой хувь нэмэр оруулахад Анкара бэлэн байгааг, хоёр улсын ерөнхийлөгчийн уулзалтыг Имтанбулын хэлэлцээрийн үйл явцын чухал үе шат болгож дахин илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ