АНУ-д суугаа ОХУ-ын ерөнхий консулын газарт заналхийлжээ

      Украинд явуулж буй Оросын цэргийн ажиллагааны хариуд АНУ дахь ОХУ-ын ерөнхий консулын газарт сүрдүүлэг удаа дараа ирэх болсон байна. Энэ тухай ОХУ-ын ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч Вячеслав Славкин мэдэгдэв. Түүний ярьснаар тус газрыг цахим шуудангаар орос болон англиар заналхийлдэг аж. "Нэг удаа биднийг Молотовын коктейлээр бөмбөгдөнө гэж мэдэгдсэн. Бас нэг удаа (өнгөрсөн долоо хоногт) тэсрэх бөмбөг тавьсан тухай мэдээлэл ирсэн. Гэхдээ энэ нь худлаа байсан л даа. Бидний мэдэж буйгаар ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газарт мөн ийм захидал ирсэн. Оросын бүх байгууллага (АНУ-д)-д тэсрэх бөмбөг байрлуулсан" гэж тэр ярьжээ.                        В.Славкин ерөнхий консулын газар эдгээр аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авч байгааг онцолсон байна. Ялангуяа ирж буй аюул заналхийллийн эсрэг аюулгүй байдлын арга хэмжээ авч байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ