Ши Жинпин хүйтэн дайны аюулын талаар мэдээлэв

                  БНХАУ-ын дарга Ши Жинпин "Хүйтэн дайны ноёрхогч үзэл, сэтгэхүй, блокуудын сөргөлдөөн нь манай гаргийн аюулгүй байдал, энх тайвныг алдагдуулж байна" гэж мэдэгдлээ. Тэрбээр Хятадын Хайнань арлын Боао хотод болж буй Азийн эдийн засгийн чуулга уулзалтад зориулсан видео илгээлтдээ хүйтэн дайны аюулын талаар дурджээ. 
Мөргөлдөөн дэлхийн энх тайванд заналхийлж байгааг анхааруулсан Ши дарга "Хүйтэн дайны сэтгэлгээ нь дэлхийн энх тайвны гол цөмийг сүйтгэдэг бол ноёрхогч үзэл, харгис хүчний бодлого нь дэлхийн энх тайванд аюул учруулдаг. Харин блокуудын сөргөлдөөн нь 21-р зуунд аюулгүй байдлын сорилтуудыг улам хурцатгаж буйг баримтууд дахин нотоллоо" гэж онцолсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ