БНХАУ нэг талын хориг арга хэмжээ, давхар стандартыг эсэргүүцэв

 БНХАУ-ын дарга Ши Жинпин "Олон улсын асуудлыг зохицуулахад  нэг талын хориг арга хэмжээ, давхар стандартыг БНХАУ эсэргүүцэж байна. Тиймдээ ч бид нэг талын хориг арга хэмжээг эсэргүүцэж, эвлэлдэн нэгдэж, сөргөлдөөнийг эрчимжүүлэх бодлого баримтлах бодолгүй байна. 
Хямралыг зохицуулах аливаа хүчин чармайлтыг Хятад улс дэмжин, давхар стандартыг баримтлахгүй" гэж мэдэгдэв. 
Өмнө нь БНХАУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн орлогч Дай Бин "ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч, цэргийн зэр зэвсэг нийлүүлэх нь Украинд энх тайван авчрахгүй. Гэхдээ энэ нь дэлхий дахинд сөрөг нөлөө үзүүлж чадлаа. 
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин хоёрдугаар сарын 24-нд Украины нутаг дэвсгэрийг зэвсгээс ангижруулж, цэрэггүй болгох тусгай ажиллагаа эхэлсэн" хэмээн мэдэгдсэн билээ.                                      
  Харин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин дөрөвдүгээр сарын 12-нд "Цэргийн ажиллагаа Жанжин штабын анхны төлөвлөгөөний дагуу явагдаж байна" гэж мэдэгдсэн удаатай. 
Дайны дуусах хугацаа байлдааны ажиллагааны эрчмээс хамаарах нь мэдээж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ