"Украины хямралыг ашиглаж, БНХАУ-ыг гутаан доромжилсон" гэж АНУ-ыг буруушаав
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ Пентагоны тэргүүн Ллойд Остинтой утсаар ярьжээ. Ярианы үеэр Вэй Фэнхэ Хятадыг гутаан доромжлоход Украины хямралыг ашиглахаа зогсоохыг АНУ-д уриаллаа. Мөн АНУ-ыг далайд өдөөн хатгасан гэж буруутгахын зэрэгцээ тэнгисийн хилийн ойролцоох түрэмгийллээ зогсоохыг шаардав. БНХАУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүн "Вашингтон Бээжинг "орлох, заналхийлэх, шахалт үзүүлэх"-ээ зогсоох ёстой" хэмээн онцолсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ