Энэтхэг улс коронавирусээр нас барагчдынхаа тоог дутуу мэдээлжээ
"ДЭМБ Энэтхэгийг коронавирусын улмаас нас барсан 3,5 сая хүнийг нуун дарагдуулсан гэж буруутгалаа" хэмээн Independent сонинд бичсэн байна. ДЭМБ "Энэтхэгт COVID-19-ийн улмаас 4 сая орчим хүн нас барсан тухай баримт бичиг бэлтгэсэн" гэж мэдээлэв. Харин Энэтхэгийн ЭМЯ албан ёсоор ердөө 520 мянган хүн нас барсан тухай мэдээлээд байгаа юм. Түүгээр ч барахгүй Шинэ Дели ДЭМБ-аас Энэтхэгийн хүн амын нас баралтын талаарх тайланг нийтлэхээ арван жилээр хойшлуулахыг хүссэн аж. Тус улсад 2022 оны дөрөвдүгээр сард коронавирусээр нас барагсдын талаарх баримт бичгийг нийтлэх хүсэлтэй байгаа ДЭМБ-аас "Коронавирус тархаж эхэлснээс хойш Энэтхэг улс нас баралт, өвчлөлтийн талаарх бүрэн тайланг манайд ирүүлээгүй" гэж мэдэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ