Оросын бизнесменүүдийн эсрэг хориг арга хэмжээ авав
Канадын эрх баригчид ОХУ-ын Төв банкны захирал Эльвира Набиуллина тэргүүтэй 14 бизнесменд хориг арга хэмжээ авахаар шийджээ. Уг жагсаалтад бизнес эрхлэгч Михаил Гуцериев, Петр Авен, Михаил Фридман, Олег Бойко нараас гадна морин хийлч Сергей Ролдугин нар багтсан аж. Мөн Мария Лаврова, Катерина Тихонова, Мария Воронцова, Екатерина Винокурова нарт тус арга хэмжээ хамаарна. Өмнө нь "Оросын эрх баригчдын орлогыг бууруулах зорилготойгоор Европын холбоо ОХУ-ын эсрэг дараагийн буюу зургаа дахь хориг арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа" гэж Европын комиссын тэргүүн Урсула фон Лейен мэдэгдсэн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ