Киприйн оршин суугчид ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг эсэргүүцэв
Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас Киприйн оршин суугчид Никосия дахь ОХУ-ын ЭСЯ-ны үүдэнд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Дөрөвдүгээр сарын 17-ны ням гарагт 100-гаад хүн дипломат төлөөлөгчийн газрын хашааны дагуу цугларчээ. Тэд Оросын эсрэг хориг арга хэмжээнээс татгалзахыг уриалахын сацуу лоозон, ОХУ-ын далбаа барьсан байсан аж. Хоёр улсын харилцааг бэхжүүлэхийг эрх баригчдаас шаардаж байсан ба жагсаалыг зохион байгуулагч Анжелос Константинидис Киприйн ард түмэн ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний шахалтад нэгдэж орсон Никосийн бодлоготой санал нийлэхгүй байгааг онцлов. Тэрээр "Киприйн ард түмэн өнөөдөр Оросын эсрэг авсан арга хэмжээг огт дэмжихгүй байна. Бид энэ асуудлаар эрх баригчидтай санал нийлэхгүй байгаа" хэмээн ярьжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ