Их Британийн ерөнхий сайдыг ОХУ нэвтрүүлэхгүй

ОХУ Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Гадаад хэргийн сайд Элизабет Трасс, Батлан хамгаалахын сайд Бен Уоллес нарыг хилээр нэвтрүүлэхийг хоригложээ. Дипломат хэлтсээс мэдээлснээр,  Оросын дээд албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авч буй Их Британийн засгийн газрын урьд өмнө хэзээ ч байгаагүй дайсагнасан үйл ажиллагаатай холбогдуулаад дээрх шийдвэрийг гаргасан аж. Мөн дээрх жагсаалтад шадар сайд болон Хууль зүйн сайд Доминик Рааб, Сангийн сайд Риши Сунак, Дотоод хэргийн сайд Прити Пател нарын нэрийг багтаасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ