Францаас хөөгдсөн дипломатуудын сууж явсан онгоц ОХУ руу нисчээ

       Францаас хөөгдсөн Парис дахь ОХУ-ын ЭСЯ-ны ажилчидтай онгоц ОХУ руу ниссэн байна. Энэ тухай ОХУ-ын Дипломат төлөөлөгчийн газрын хэвлэлийн албаны дарга Александр Макогонов мэдэгдэв. Түүний ярьснаар, "persona non grata" хэмээн зарлуулсан дипломатуудыг экспортлох нислэгийг Францын талтай тохиролцсоны дагуу зохион байгуулсан гэнэ.                                            Өмнө нь дөрөвдүгээр сарын 11-нд Францын Гадаад хэргийн яам үндэсний ашиг сонирхолд харшилсан ОХУ-ын зургаан дипломатыг "persona non grata" гэж зарлаж байв. Дашрамд дурдахад Оросын тусгай албадын Францад явуулсан үйл ажиллагааг Дотоодын аюулгүй байдлын ерөнхий газар илрүүлсэн гэж таамаглаж байсан юм. Урьдчилсан мэдээллээр Оросын зургаан агент тус улсад Францын үндэсний эрх ашигт харшилсан үйл ажиллагаа явуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ