БНСУ хүмүүнлэгийн тусламж санал болгов
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Чон Ый Ён, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нар утсаар ярилаа. Сэдэв нь Украинд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж байсан ба Сөүл 30 сая долларын тусламж үзүүлэх саналыг Киевт тавьжээ. Хариуд нь Д.Кулеба түүнд талархал илэрхийлсэн аж. Мөн Украинд явуулж буй ОХУ-ын тусгай ажиллагаа дууссаны дараа сайдууд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. БНСУ Украинд олон сая долларын хүмүүнлэгийн тусламж хэдийнэ нийлүүлсэн бөгөөд нэмэлт дэмжлэг үзүүлэх хувилбаруудыг авч үзэхээ амалсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ