Л.Остин С.Шойгутай холбогдох гээд чадсангүй

       "АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин долоогоос цөөн хоногийн өмнө ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай холбогдох гэж оролдсон ч амжилт олоогүй" гэж Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв. "Сүүлийн оролдлого хэзээ болсныг би мэдэхгүй. Саяхан л гэж бодож байна. Юутай ч долоо хоног хүрэхгүй хугацаа өнгөрчээ. Дахин хэлэхэд оросуудад бидэнтэй холбогдох ямар ч сонирхол байгаагүй" хэмээн тэр мэдэгдлээ.                                  Харин дөрөвдүгээр сарын 7-нд Пентагоны тэргүүн Ллойд Остин "ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгутай хоёрдугаар сараас хойш холбоо бариагүй" гэж мэдэгдсэн юм. Тэрбээр АНУ-ын Сенатад болсон сонсголын үеэр "Бид энэ тал дээр төдийлөн амжилтанд хүрээгүй. Учир нь оросууд хариу өгөхгүй байна" гэсэн аж. Тэгвэл мөн сарын 9-нд Жон Кирби "Москва, Вашингтоны цэргийн салбарт хурцадмал байдлыг улам дэврээхгүй байхыг Пентагон эрмэлзэж байна" хэмээн мэдэгджээ. "Украины дэмжлэгтэйгээр АНУ, ОХУ-ын цөмийн зэвсэгтэй гүрэн болохыг анхааралдаа авч байгаа" гэж өгүүлсэн тэр, сүүлийн үед Вашингтоныг Украинд цэргээ шууд оруулахыг уриалсан Конгрессийн гишүүдийн мэдэгдлийг шүүмжилсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ