Украинд БНСУ 1,6 сая долларын бараагаар тусална
БНСУ 2 тэрбум вон (1,6 сая гаруй ам.доллар)-ы буцалтгүй тусламжийн бараа үзүүлэхээр болжээ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээллээ. Тодруулбал, ирэх долоо хоногийн эхээр Сөүл хуяг дуулга, хантааз, эмнэлгийн хэрэгсэл, бэлэн хүнсний зүйл илгээхээр төлөвлөж байгаа аж. Тус улс дөрөвдүгээр сарыг дуустал Европ руу иргэний нислэгээр шинэ тусламжаа аажмаар илгээх төлөвтэй гэнэ. Одоогоор талууд нийлүүлэлтийн нарийн ширийнийг хэлэлцэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ