142 хүүхэд дайны уршгаар амиа алдсан талаар НҮБ-ын Хүүхдийн сан мэдээллэв

- Киев Оросын армийг Мариуполд давшихдаа химийн бодис хаясан гэх мэдэгдлийг Өрнөдийн орнууд шалгаж байгаа ба өмнө нь Оросууд Донецкт азотын хүчлээр буудсан тухай мэдээ гарч байсан юм. Мөн Оросын тал үхлийн аюултай фосфорын бөмбөг ашиглаж болзошгүй талаар ч сэрэмжүүлэг гарчээ.
- Украин дахь Оросын цэргийн ажиллагааг удирдахаар болсон армийн генерал А.Дворников нь Сирид явуулсан Агаарын дайралтыг чиглүүлж нэрд гарсан бол түүнийг сөрж буй Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, генерал В.Залужний 2 сарын турш Оросыг давшилтыг тогтоон барьсанаараа нийтэд танигджээ
- Ерөнхийлөгч В.Путин Холбооны Аюулгүй Байдлын Алба /ФСБ/-ны 150 гаруй ажилтныг халж, Украиныг хариуцсан Тасгийн даргыг шоронд хорьжээ. Халагдсан ажилтнууд нь 1998 оноос хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Украин зэрэг орнуудад үүрэг гүйцэтгэж явсан мэргэжлийн тагнуулчид аж.
- Япон улс Өмнөд Курилтэй холбоотой газар нутгийн маргааны талаарх яриа хэлэлцээ "төгссөн"-тэй холбоотойгоор Украинд түрэмгийлсэн Оросын эсрэг нэмэлт хориг тавьсаны дотор В.Путин, С.Лавров нарын гэр бүл болон Оросоос нүүрс, архи импортлохгүй байхаар шийдвэрлэжээ
- Сүүлийн 6 долоо хоногийн хугацаанд Украины бага насны хүүхдүүдийн 2/3 буюу 4.8 сая хүүхэд гэр орноо орхиж, хөрш орнуудад дүрвэж, 142 хүүхэд дайны уршгаар амиа алдсан талаар НҮБ-ын Хүүхдийн сан мэдээллэв.
- "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 49%-ийг эзэмшдэг, Оросын төмөр зам /РЖД/ дефолт зарлажээ. Тус байгууллага евробондын өрөө төлж чадахгүй, дефолтын байдалд оржээ. Өнгөрсөн сард "Оросын төмөр зам" хүүгийн төлбөрийг төлөөгүйн улмаас бондын хувьд төлбөрийн чадваргүйд тооцогджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ