УИХ ирэх долоо хоногт юу хэлэлцэх вэ?

Долоо хоног бүрийн баасан гаригт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоног парламентаар ямар асуудал хэлэлцэхээ тогтдог. Үүний дагуу УИХ ирэх долоо хоногт дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мягмар гариг (Дөрөвдүгээр сарын 5)

10.00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

  1. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын 6 гишүүн 2022.03.24-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. Байнгын хорооны тогтоолын төсөл /Дөрөвдүгээр дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/

14.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан:

  1. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 4 гишүүн 2020.01.13-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  2. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

Лхагва гариг (Дөрөвдүгээр сарын 6)

10.00 цагаас Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан:

  1. Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний баталгаажуулалт, хүнсний аюулгүй байдлыг хангах болон Сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох
  2. Дэд хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

11.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

  1. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

14.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

  1. Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох
  2. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох
  3. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (Пүрэв, баасан гариг дөрөвдүгээр сарын 7, 8)

  1. Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  2. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын 6 гишүүн 2022.03.24-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  3. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
  4. Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.01.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  5. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын дөрвөн гишүүн 2020.01.13-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  6. УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Ерөнхий сайдад, Ш.Адьшаагаас Эрчим хүчний сайдад тус тус хандаж Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц, түүнтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсоно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ