ОХУ-ын 45 дипломатч Польшоос гарчээ

           "45 дипломатч маань Польшийг орхин явлаа" гэж ОХУ-аас Польшид суугаа элчин сайд Сергей Андреев мэдэгдэв. Тэрбээр "Дипломатууд Польшийн нутаг дэвсгэрийг орхисон" хэмээн ярьжээ. Польшийн эрх баригчид гуравдугаар сарын 23-нд ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ажилчдыг албадан гаргахаар шийдвэрлэсэн билээ. Албадан гаргах тухай бичгийг биечлэн гардаж авсан элчин сайд, Варшавын шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзсэн аж. Албан ёсны мэдээллээр орос дипломатчдыг дипломат статустайгаа тохирохгүй үйл ажиллагаа явуулсан хэргээр хөөхөөр Варшав шийдвэрлэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ