В.Путинтэй дахин ярилцахыг Р.Эрдоган хүсэж байна
Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ойрын үед ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцахаар төлөвлөж байгаа гэнэ. Гуравдугаар сарын 27-ны ням гарагт Туркийн төрийн тэргүүний зөвлөх Ибрахим Калын энэ тухай мэдээлэв. Тэрээр Дохад болох олон улсын форумд оролцох үеэрээ хоёр орны удирдагчийн хийхээр төлөвлөж буй хэлэлцээрийн талаар "Ерөнхийлөгч Эрдоган Украины асуудлаар Путинтэй дахин ярилцахаар төлөвлөж байна" хэмээн өгүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ