Э.Макрон В.Путинтэй утсаар дахин ярихаар төлөвлөж байна
"Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар дахин ярихаар төлөвлөж байгаа" гэдэг мэдээлэл буй. Гэхдээ "ойрын үед" гэдгээс илүү тодорхой мэдээлэл алга. Өмнө нь Парис Москватай утсаар ярих санаачилгыг хэдэнтээ гаргаж байв. Э.Макрон "Украинд гал зогсоох тохиролцоонд хүрэхийн тулд Оросын хамтран зүтгэгчтэйгээ "хэрэгтэй болтол" яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн байна" хэмээн мэдэгдлээ. Мөн "Франц улс мөргөлдөөнд оролцогч тал биш, хэзээ ч оролцохгүй" гэж онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ