Украиныг дэмжихийн тулд АНУ, ЕХ хоёр "нягт зохицуулалт"-аа үргэлжлүүлнэ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман, Европын холбооны ГХЯ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Стефано Саннино хоёр утсаар ярьжээ. Вашингтон, ЕХ хоёр Киевийг дэмжихийг эрмэлзэж буй бөгөөд "Энэ асуудлаар "уялдаа холбоо"-гоо үргэлжлүүлнэ" хэмээн мэдээлсэн аж. Мөн Украины нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа явуулсны төлөө "ОХУ-д хариуцлага тооцох"-ыг зорилгоо гэж нэрлэв. Өмнө нь АНУ, ЕХ хоёр ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатган, нэмэлт хязгаарлалт хийх нь тодорхой болсон билээ. Энэ талаар мэдэгдсэн АНУ-ын ҮАБ-ын зөвлөх Жейк Салливан шинэ хориг арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлсэнгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ