Орос-Украины эргэн тойронд болж буй үйл явдлууд


- Мариуполь хотод юу ч үлдээгүй бүх зүйл балгас нуранги болсон. Тэнд Украины 100 мянган иргэн уух ус, идэх хоол, хэрэглэх эм тариагүй Оросын бөмбөгдөлт дор өдөр хоногийг өнгөрөөж байна гэж В.Зеленьский Италийн парламентад хандан хэллээ
- Хэрэв Орос улсын "оршихуйд" аюул учирвал Цөмийн зэвсэг ашиглахаас өөр сонголтгүй гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков хэвлэлд ярьжээ. Үүнээс өмнө В.Путин Украины дайнд НАТО оролцвол цөмийн пуужингаар цохилт өгнө гэж Өрнөдийн сүрдүүлж байсан юм
- Ж.Байден өнөөдөр НАТО болон Их 7-ийн удирдагчтай уулзах үеэр Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авч, Украинд агаарын довтолгооноос хамгаалах систем олгох асуудлаар Европын түншүүдтэйгээ ярилцах төлөвтэй байна
- Оросууд Чернобыл дахь их хэмжээний цацраг идэвхт хаягдлыг боловсруулдаг аналитик төв лабораторийг эвдэлсэн ба өндөр идэвхт цацраг идэвхт бодис, дээж агуулсан лаборатори дайснуудын гарт ороод байна Украины талаас мэдээлжээ. 6 сая еврогийн өртгөөр бүтсэн уг лабораторид Европт байхгүй "үнэ цэнэтэй "аналитик тоног төхөөрөмжүүд байдаг гэнэ
- Украинд байлдаж буй Оросын цэргүүд хоол хүнс, сум хэрэгсэл хүрэлцээгүй болсон төдийгүй Хар тэнгис дэх хөлөг онгоцууд нь ч түлшгүй болсон, цэргүүдэд дулаан хувцас байхгүй хэмээн АНУ-ын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан хаалттай хуралдаан дээр мэдэгджээ. Тухайлбал ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш долоо хоногийн дараа л хоол хүнс, түлш зэрэг хангамжийн асуудал хүндэрсэн гэж тэрбээр онцолжээ.
Украинские боевики специально расстреляли театр в Мариуполе, заявили в ДНР  - РИА Новости, 17.03.2022


Мариуполь хот бууж өгөх тухай ОХУ-ын шаардлагыг хүлээж авахаас татгалзлаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ