В.Путин, Э.Макрон хоёр утсаар ярьжээ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хоёр гуравдугаар сарын 22-нд буюу мягмар гарагт утсаар ярив. Тэдний яриа бүтэн цаг үргэлжилсэн ба энэ удаа Францын тал санаачилжээ. Энэ тухай Кремлийн сайтад мэдээлсэн аж. Тэнд "Хоёр улсын ерөнхийлөгч Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар, тэр дундаа ОХУ, Украины төлөөлөгчдийн хооронд үргэлжилж буй хэлэлцээрийн явцын талаар дэлгэрэнгүй санал солилцсон" гэж мэдээлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ