Киев оросуудын гол бай хэвээрээ байна
"Энэ чиглэлд ахиц дэвшил гарахгүй байгаа ч Киев ОХУ-ын цэргийн гол бай хэвээр байна" хэмээн Британийн тагнуул бичжээ. Уг мэдээнд ойрын долоо хоногт эзлэн түрэмгийлэгчид Украины нийслэлийг бүслэхийг урьтал болгож магадгүй талаар дурдсан аж. "Түүнчлэн Киевийн хойд хэсэгт ширүүн тулаан үргэлжилсэн хэвээр буй бол зүүн хойноос нийслэл рүү довтолж байсан орос цэргүүд дайралтаа зогсоогоод байна. Харин Гостомелээс баруун хойшоо давшиж байгаа оросуудыг Украины армийн эсэргүүцэл няцаав" гэж мэдээлсэн байна. Оросын цэргүүдийн дийлэнх нь нийслэлийн төвөөё 25 орчим км-ийн зайд үлдсэн гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ