ОХУ-д туслахаа болихыг Пентагон шаардлаа
Пентагоны тэргүүн Ллойд Остин CNN-д өгсөн ярилцлагадаа Украинд явуулж буй ОХУ-ын тусгай ажиллагааг дэмжихээ болихыг БНХАУ-аас шаардав. Мөн Хятад улс цаашид энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхгүйд итгэж найдаж буйгаа илэрхийллээ. "Би ямар ч таамаглал дэвшүүлэхийг хүсэхгүй байна. Ямартай ч ОХУ-ыг БНХАУ дэмжихгүйд найдаж байна" гэж хэлсэн АНУ-ын Батлан хамгаалахын тэргүүн тэрбээр "Оросыг дэмжих нь Хятадын хувьд "муу сонголт" болно гэдгийг АНУ тодорхой хэлсэн" хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ